Британийн алдарт Dulwich коллеж Хятадад салбараа нээнэ

img

Хятадад Британийн нэр хүндтэй сургуулийн салбар нээгдэхээр болжээ. Тодруулбал, Далвич коллеж  Хятадад салбараа нээхээр болсон бөгөөд салбарын барилгын ажил Хайнань мужийн Хайкоу хотод явагдаж байгаа аж.

 

Барилгын ажлыг 2023 оны сүүл гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ салбар сургууль 4,3 мянга хүртэлх сурагч хүлээн авах боломжтой байх гэнэ. Төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 217 сая ам.доллар бөгөөд Далвич коллежийн салбарыг байгуулснаар олон улсын харилцаа өргөжиж,  Хайнаны чөлөөт худалдааны боомтын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж мужийн эрх баригчид үзэж байгаа аж.

 

Далвич коллеж нь Английн Лондонд байрладаг, хөвгүүдийн сургууль юм. Энэ коллежийг 1619 онд Эдуард Аллен үүсгэн байгуулсан бөгөөд 2-18 насны 1500 гаруй хүүхэд суралцдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ