Б.Лхагвасүрэн: Гурван хувийн хүүтэй зээлийг 11 мянган харилцагчид олгоод байна
2021-05-18

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2020 оны Монголбанкны тайланг сонслоо. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

 

-Цар тахлын улмаас бодит эдийн засаг агшиж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учрыг ойлгон Монгол банк зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Зээлийн дундаж хүү 13.3 хувь болж буурлаа.  ДНБ 15.7 хувиар өссөн нь авч байгаа арга хэмжээний үр дүн. Инфляци зорилтот түвшинд хадгалагдахаар байна. Төв банкны хувьд эдийн засаг цаашид идэвхтэй өснө гэдэг итгэлтэй байна гэлээ. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 

-Цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжихэд монгол банк ямар бодлого хэрэгжүүлж ажилласан бэ? Бага хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж бага байна. Бид 2020 оны сорилт дээр үндэслэж, 2021 оны төсвөө боловсруулна. 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

 

-Монголбанк мөнгөний бодлогыг зөөлрүүлье гэсэн бодлого авч хэрэгжүүлсэн. Энэ нь өөрөө зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах зорилготой байсан. ҮСХ-ны мэдээллээр ДНБ 15.7 хувиар өссөн нь нь бодлогын үр дүн гарч, эдийн засаг сэргэж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн зээлийг хойшлуулсан. Цаашид эдийн засгийг дэмжихэд зориулсан 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байлаар ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй 840 тэрбум зээлийг 11 мянган харилцагчид олгосон байна.  Зээлээр дамжиж бодит эдийн засаг руу мөнгө орж байгаа гэж хэлж болно. 

 

УИХ-ын гишүүн н.Цэрэнпунцаг: 

 

-Инфляциа бид хянаж чадах уу? Бодлогын хүү багассан гэж байна. Арилжааны банкин дээр зээл гарахдаа удаашралтай байгааг хэрхэх вэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

 

-Инфляцийн улсын хэмжээнд 5.6, Улаанбаатар хотод 6 хувь гээд төв банкны мөнгөний бодлогод ойр очсон. Мах, сүүн бүтээгдэхүүн дээр 3.5 хувийн өсөлт байгаа. Энэ нь өөрөө цар тахалтай холбоотой үед давхцаж байгаа. Нийлүүлэлтийн шинжтэй, түр зуурийн инфляци юм. Эдийн засаг өөрөө сэргэж байгаа. 

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тайланг сонслоо. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин