Илон Маск хөрөнгө нь дахин буурч, чинээлэг хүмүүсийн жагсаалтад нэг байр ухрав
2021-05-18

Tesla, Space X компаниудын тэргүүн Илон Маск Bloomberg Billionaires Index-ийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад нэг байр буурч, гуравдугаарт бичигджээ. 

 

Блүмбергийн мэдээлснээр, Маскийн хөрөнгө 160,6 тэрбумаар үнэлэгдэж байгаа гэнэ. Тесла компанийн хувьцааны сүүлийн уналтаас болж Америкийн бизнесмен гурван тэрбум ам.доллар алджээ. Ингэснээр Илон Маск чинээлэг хүмүүсийн жагсаалтад нэг байр ухарсан бол түүний эзлэж байсан хоёрдугаар байранд Louis Vuitton Moet Hennessy-ийн хамтран эзэмшигч Бернар Арно 161,2 тэрбум ам.доллартайгаар бичигдсэн байна. 

 

Блүмбергийн жагсаалтаар Маск ийнхүү гуравдугаарт орсон бол Форбс сэтгүүлийн үнэлгээгээр Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, дэлхийн хамгийн алдартай цахим валют болох биткоины үнэ 10 гаруй хувиар буурч, 45 мянган доллараас ч бага төвшинд очсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Энэ нь Тесла компани 1,5 тэрбум доллараар үнэлэгдэх биткоиноо зарсан эсвэл зарахаар бэлтгэж байгаа, мөн Тесла цаашид машинаа цахим валютаар худалдахаа зогсооно гэж Илон Маск мэдэгдсэнтэй холбоотой юм. Энэ мэдэгдлийн дараа зах зээл дээрх биткоины ханш савалж эхэлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин