Израиль, Газыг нэн даруй гал зогсоохыг шаардсан ч Израиль боломжгүй гэв
2021-05-20

Францын танилцуулсан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд Израиль болно Газын зурваст нэн даруй гал зогсоох шаардлагыг тусгасан гэнэ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

"Аюулгүйн зөвлөл байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх, түгээхэд саадгүй гарцыг бий болгохыг уриалж байна" хэмээн тогтоолын төсөлд тусгажээ. 

 

Түүнчлэн тогтоолын төсөлд "Палестины дүрвэгчдэд тусламж үзүүлэх, арга хэмжээг зохион байгуулахын тулд НҮБ-ын Ойрх Дорнодын агентлагт нэн шаардлагатай нэмэлт санхүү, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олгох олон улсын хүчин чармайлтыг НҮБ-ын гишүүн орнууд дэмжих"-ийг Франц улс уриалсан байна.

 

Үүний зэрэгцээ, "сөргөлдөөнийг хоёр тал шийдэхэд чиглэгдсэн дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай" талаар Аюулгүйн зөвлөл мэдэгдэх ёстой хэмээн санал болгожээ. Тогтоолын төсөлд аль нэг талыг сөргөлдөөнд буруутгаагүй гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд ийнхүү гал зогсоохыг шаардсан, түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилийн Гадаад хэргийн сайд Ашкеназитай утсаар ярих үеэрээ гал зогсоохыг уриалсан ч Израилийн тал яг одоо гал зогсоох боломжгүй, хэд хоног шаардлагатай мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 10-ны өдрөөс Израиль, Палестины сөргөлдөөн дахин хурцдаж, талууд харилцан пуужингийн довтолгоо хийж, олон хүний амь үрэгдэн, хот  тосгод сүйрч байсан юм. Аажмаар дайн болон хувирч буй энэ сөргөлдөөнд Израиль бэлтгэн нийтдээ 14 мянган бэлтгэл цэргийг дайчилсан байна. Олон өдөр үргэлжилж буй энэ сөргөлдөөний улмаас аль аль тал хохирол амсаж байгаа ч Палестины хохирол харьцангуй их байгаа юм. Газын зурваст 200 гаруй хүн амиа алдсаны дотор олон хүүхэд байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Google translate юмуу хаашаа юм. Яана даа ийм мэдээ нийтлэж л байдаг.
2021-05-20
zochin:
Израйл, Газ гэдэг улсууд байж. Хоорондоо дайтаад байхаар нь гал зогсоохыг шаардахад Израйль нь татгалзсан хариу өгчээ гэж гарчгаас ойлголоо зөв үү
2021-05-20
Google translate юмуу хаашаа юм. Яана даа ийм мэдээ нийтлэж л байдаг.
izrail evreichyyd daranguilliin zovlong delhiin daind yzsen ard tymen . ergeed daranguilagch bolj baigaa
2021-05-20