Обама: Цэргийн нууц архивд үл танигдах нисдэг биетийн зургууд бий
2021-05-20

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама цэргийн нууц архивд нисдэг тавгууд дүрслэгдсэн гэрэл зургууд байдаг талаар ярьжээ. Тэрбээр CNN телевизийн Жеймс Кордены нэвтрүүлэгт орох үеэрээ ийнхүү ярьсан байна. 

 

Барак Обамагийн өгүүлснээр, энэ төрлийн объектуудын нислэгийн зарчмыг тайлбарлах аргагүй гэнэ. Түүнчлэн, Обама анх Цагаан ордонд ирэхдээ харь гарагийн хөлөг болон харийн соёл иргэншил байдгийн баталгаа бүхий тусгай агуулах газар АНУ-д байдаг талаар хамгийн түрүүнд асуусан хэмээн тэрбээр ярьжээ. Харин ийм агуулах газар гэж байдаггүй хэмээн түүнд хариулсан аж. Гэхдээ тухайлан тайлбарлах боломжгүй тэнгэрийн биетүүдийн гэрэл зургууд АНУ-д байдаг хэмээн Обама өгүүлжээ.

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын зургааны өдөр АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Жейс Вулси мэдэгдэл хийхдээ үл мэдэгдэх нисдэг биетүүд байдаг гэдгийг үгүйсгэхгүй хэмээн онцолж байлаа. Тэрбээр, нэгэн танилынх нь онгоц 12 мянган метрийн өндөрт  нисэж яваад гэнэт зогсон, дараа нь "энгийн онгоц шиг хэвийн ажиллаагүй" тухай түүхийг ярьсан байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам үл танигдах нисдэг биетүүдийг судлах ажлын хэсэг байгуулж байгаа талаар мэдэгдэж байлаа. Энэ ажлын хэсэг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж мэдэх үл танигдах нисдэг биетүүдийг илрүүлэх, судлах, учир шалтгааныг тодруулах асуудлыг хариуцах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин