Тайландад вакцин тариулсан хүмүүст үхэр, алт амлаж байна
2021-05-21

Тайландад коронавирусийн вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд иргэддээ алт, үхэр амлаж байгаа гэнэ. Ингэснээр оршин суугчид илүү идэвхтэйгээр вакцинд хамрагдана гэж Тайландын эрх баригчид тооцож байгаа аж.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Тайландын зарим дүүргүүдэд вакцин тариулсан хүмүүст зориулан сугалаа явуулж эхэлжээ. Тэдэнд алтан гинж, мөнгө, дэлгүүрийн хямдралын тасалбар, түүнчлэн үхэр амлаж байгаа гэнэ.

 

Энэ улсад 66 сая хүн амьдардаг ч одоогоор гурван сая орчим хүн л вакцинд хамрагджээ. Тайланд вакцинжуулалтдаа Европын АстраЗенека болон Хятадын Синовак вакциныг ашиглаж байгаа юм. Долдугаар сарын эхэн гэхэд Тайландад үйлдвэрлэсэн АстраЗенекагийн эхний тунгууд гарах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин