Аж, ахуй нэгж байгууллагууд дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлэх заавар
2021-05-24

 

Аж, ахуй нэгж байгууллагууд дархлаажсан иргэнийг хэрхэн таньж, нэвтрүүлэх талаарх зааврыг хүргэж байна.

 

-Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж, ахуй нэгж байгууллагууд дурын QR SCANNER-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR уншуулна.

 

– Харин иргэн иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламж буюу / вакцины QR / биедээ авч яваа бол COVID 19 QR VERIFY аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ таньж нэвтрүүлнэ.

 

iOS үйлдлийн системтэй гар утсанд татах линк: http://bitly.ws/dwEb

 

Android үйлдлийн системтэй гар утсанд одоогоор тус аппликейшн нь ороогүй байгаа гэдгийг анхаараарай.

 

 

Shuud.mn
Сонин хачин