Конгод галт уул сэрсэний улмаас амиа алдсан хүний тоо 15 болжээ
2021-05-24

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад байх Ньирагонго галт уул сэрсэний улмаас амиа алдсан хүний тоо 15 болжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн идэвхтэй галт уулсын нэгт тооцогддог Ньирагонго сэрснээр нутгийн иргэд ихээхэн цочирдож, галт уулаас 20 км зайд байрлаа Гома хотод цахилгаан эрчим хүчийг салган, нутгийн иргэд орон гэрээ орхин, Руандагийн хилийг зорьж байгаа аж. Иргэний хамгаалалтын газар хүн амыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Галт уул сэрэхээс өмнө энэ бүс нутагт 10 гаруй газар хөдлөлт болсон талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Ньирагонго галт уул далайн түвшнээс дээш 3470 метр өндөр, хамгийн сүүлд 2002 оны нэгдүгээр сард оргилж байсан гэнэ. Тухайн үед галт уул сэргэсний улмаас 250 орчим хүн амиа алдаж, 120 гаруй мянган хүн орон гэргүй болсон байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин