АНУ: Вакцины дараа өсвөр насныхны дунд зүрхний булчин үрэвссэн тохиолдлууд бүртгэгджээ
2021-05-24

АНУ-д коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсан өсвөр насныхан болон залуусын дунд зүрхний өвчлөл үүссэн тохиолдол гарчээ. Эдгээр тохиолдлуудыг Өвчний хяналтын төвүүд судалж байгаа гэж Нью-Йорк Таймс мэдээлсэн байна. 

 

Урьдчилсан мэдээллээр, вакцины хоёр дахь тунг тариулснаас хэд хоногийн дараа зүрхний булчингийн үрэвслийн тохиолдлууд бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд нь чухам ямар вакцинаас үүдэлтэй талаарх мэдээлэл гараагүй. АНУ-д Пфайзер, Модерна вакцинуудыг ашиглаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, зүрхтэй холбоотой эмгэг эмэгтэйчүүдээс илүүтэйгээр эрчүүдэд үүсэж байгаа нь ажиглагджээ. 

 

Гэхдээ ийм тохиолдлууд нь тун бага бүртгэгдсэн тул эдгээр нь вакцинтай холбоогүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа гэнэ. "Зарим хүмүүст миокардит үүссэн нь ердөө санамсаргүй давхцал байж мэдэх юм" хэмээн Нью-Йоркийн Белвью эмнэлгийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн доктор Селин Гундер мэдэгджээ.

 

Хэдийгээр мэргэжилтнүүд ийн таамаглаж байгаа ч АНУ-ын Өвчний хяналтын төвүүд эмч нарыг нэн сэрэмжтэй байхыг уриалсан байна. Коронавирусийн халдвараас үүдэлтэй үр дагавар нь тарилгын дараа үүсэх хөнгөн хямралтай харьцуулахад нэн хүнд гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа. Тиймээс АНУ-д 12-оос дээш бүх насныханд COVID-19 халдвараас сэргийлэх вакцин тариулахыг зөвлөж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хор байхгүй юу вакцин нэрээр дэлхийн хүн амын тал хувь нь удахгүй үхнэ. өөрсөндөө зүгээр вакцин хийгээд гадынханд хортойг өгнө. хорыг нь манай мангар эмч нар шалгаж мэдэх ч үгүй мэдлэггүй жор цээжилсэн л юмнууд шүү дээ
2021-05-26
Магадгүй шүү, вакцин тариулсны дараа зүрх нэг хэсэгтээ л сонин байгаад байсан. эрэгтэй хүн
2021-05-25