ОХУ өнөөдрөөс дахин таван оронтой харилцах агаарын хилээ нээнэ
2021-05-25

Тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ОХУ дахин таван оронтой харилцах агаарын хилээ нээж, нислэг үйлдэхээр болсон талаар КП мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 25-ны мягмар гарагаас эхлэн Исланд, Мальта, Мексик, Португали, Саудын Араб улсуудтай агаарын харилцаагаа нээхээр болсон байна. Мөн өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгос, Финлянд, Япон руу хийх тогтмол нислэгийн тоо нэмэгдэж байгаа аж. 

 

Эдгээр орнууд дахь халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж ийм шийдвэрийг Оросын нутаг дэвсгэррүү коронавирусийн халдвар зөөвөрлөгдөх, тархахаас урьдчилан сэргийлэх штаб гаргасан байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу Москва-Рейкьявик (Исландын нийслэл), Москва-Валетта (Мальтын нийслэл) чиглэлд долоо хоногт хоёр удаа, харин Москва-Канкун (Мексикийн хот), Москва-Лиссабон(Португалийн нийслэл), Москва-Жидда (Саудын Арабын боомт хот)  чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ. Түүнчлэн Грозный болон Махачкалагаас Жидда руу нислэг үйлдэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene odoo yamar kheregtei medeelel ve
2021-05-25