Колумбид эсэргүүцлийн жагсаалын үеэр 2000 гаруй хүн гэмтжээ
2021-05-25

Дөрөвдүгээр сарын 28-наас хойш Колумби улсад өрнөж буй эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 2051 хүн хүнд, хөнгөн гэмтсэн талаар тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдээлжээ. 

 

"Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 23-ны хооронд 1040 иргэн, 1011 цагдаагийн алба хаагч шархадсан" хэмээн Батлан хамгаалах яам Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Энэ хугацаанд 954 хүнийг цагдаагийнхан баривчлан саатуулсны дээр 25226 хүйтэн зэвсэг, 988 галт зэвсэг, 452 хийн зэвсэг хураан авчээ.

 

Энд дуулгахад, Колумби улсад татварын шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үргэлжилж байгаа юм. Улмаар Богота, Кали, Медельина болон бусад хотуудад эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон хувирсан. Иргэдийн эсэргүүцлийн улмаас Колумбийн эрх баригчид татварын шинэчлэлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болж, Сангийн сайд огцорсон ч эсэргүүцэл намжихгүй хэвээр байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин