ВИДЕО: "Шударга ёс шүүхээс эхэлнэ" арга хэмжээ болж байна
2021-05-25

 

"Шударга ёс шүүхээс эхэлнэ" арга хэмжээ болж байна. 

 

Монголын Ардчилсан холбоо: 

 

-"Өнөөгийн 30 жилийн тогтолцоонд олон намын тогтолцоо бий болсноос хойш нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлс намуудаас болж байна гэж үзэж байгаа. Учир нь бодлогын институц байж, бодлогоороо өрсөлдөх ёстой. Гэтэл намууд зөвхөн эрх ашгаараа өрсөлдөж эхэллээ. Бүлэглэлийн хэлбэр лүү орсон. Тиймээс намуудыг тараах нь зүйтэй. Намууд шинэ гараанаас ижил гараанаас бодлогын институц болж өрсөлдөх нь зүйтэй гэдэгт Монголын ардчилсан холбоо нэгдэж байгаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлт өчигдөрхөн боллоо. Саяхан хэдэн зуугаараа илэрч байсан коронавирусийн халдварын нөхцөл байдал өчигдөр үгүй боллоо. Нэр дэвшигчид нь маскгүй сууж байна. Гэтэл монголын ард түмэнд маскаа авах эрх байхгүй. Энэ бол шударга тогтолцоо биш. Мөн эрх баригч намын гар хөл болж байгаа зарим улс төрийн хүчин, намууд энэ байдлаа дүгнэж үзэх хэрэгтэй. Тэдгээр жижиг намын гишүүд гишүүнчлэлээсээ бүрэн татгалзаж, намуудыг тараах нь зөв гэж Монголын ардчилсан холбоо үзэж" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Монголын хууль хэзээ шударга байлаа хятадууд монгол хүүхдүүд алаад байхад ял өгдөггүй хог новшнууд үхэж далд орвол таарна
2021-05-27