"Онгоц барьцаалсан" Беларусь агаарын харилцаагүй үлдэв
2021-05-26

Тавдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Украин улс Беларусьтай харилцах агаарын харилцаагаа зогсоож байгаагаа тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн ням гарагт Беларусь улс Ирландын зорчигч тээврийн онгоцыг албадан буулгасантай холбоотой гэнэ. 

 

Украины Ерөнхий сайдын өгүүлснээр, шийдвэрийг Украины сайд нарын танхимын ээлжит бус хурлаас гаргасан байна. Улмаар холбогдох яам, байгууллагад энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. 

 

"Түүнчлэн Украины агаарын тээврийн компаниуд болон онгоцууд Беларусийн агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглоно" хэмээн Украины Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Мөн Беларусиас ирж байгаа эсвэл Беларусийг зорих зорчигчдыг нисэх буудлууд дээр бүртгэхийг хоригложээ.

 

Беларусийг бойкотлох шалтгаан 

Өнгөрсөн ням гарагт Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн онгоц Беларусийн агаарын орон зайд нисэж явах үед Беларусийн диспетчерийн албанаас "онгоцонд бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл ирсэн тул нэн даруй газардах шаардлагатай" гэсэн мэдээллийг онгоцны багийнханд өгсөн байна. Ингээд хөлгийн экипаж онгоцыг Минск хот руу эргүүлж, яаралтай газардсан. Онгоц газардсаны дараа "бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл батлагдаагүй бөгөөд харин зорчигчдыг шалгах үеэр энэ онгоцоор зорчиж явсан Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, сэтгүүлч Романыг баривчилсан нь олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. 

Роман Протасевич гэж хэн бэ? 

Сөрөг хүчний төлөөлөл гэгддэг Роман Протасевич хэд хэдэн хэвлэлийн газарт чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байгаа NEXTA сайтыг үүсгэн байгуулсан байна. 2020 оны хавар Беларусьт эсэргүүцэл дэгдэхийн хэрээр энэ сайт ихээхэн алдаршиж, харин наймдугаар сард, ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ сайтын өдрийн хандалт 300 мянга байснаа 1,8 сая болж өсчээ.

 

Эсэргүүцэл ид өрнөж байхад гадаадын хэвлэлүүд энэ сайтаас иш татан мэдээлэх болж, улмаар Беларусийн хамгийн том хараат бус хэвлэл болох TUT.by сайтын араас NEXTA бичигдэх болсон юм. 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Беларусийн эрх баригчид TUT.by сайтыг хааж, редакцийн 15 хүнийг удирдлагынх нь хамт баривчилсан юм.

 

"Nexta-live" суваг Беларусьт өрнөж буй эсэргүүцэл, мөргөлдөөнийг газар дээрээс нь сурвалжилж, гэрэл зураг, мэдээ, дүрс бичлэгийг дамжуулдаг байв. Эсэргүүцэл ид өрнөж байх үед редакци өдөрт 20 цаг ажилладаг байсан гэнэ. Nexta сайтыг зөвхөн үнэн бодит мэдээлэл дамжуулдаг гэвэл хэтийдсэн болно. Энэ сайт бүрэн шалгаагүй мэдээллүүдийг ч оруулж байв. 

 

Беларусийн үйлдлийн дараах хариу 

Ням гарагаас хойш олон орон Беларусийн үйлдлийг эсэргүүцэн, энэ улстай агаарын харилцаагаа зогсоох, энэ улсын үйлдэлд хариу өгөхийг уриалсаар байна.

Их Британи : Беларусийн агаарын тээврийн компани болох "Белавиа" Британи руу нислэг үйлдэх зөвшөөрлийг түр зогсоов. Түүнчлэн Британийн агаарын тээврийн компаниудыг Беларусийн агаарын орон зайгаар дайрахгүй байхыг шаардлаа. 

Литва: Тавдугаар сарын 25-ны шөнө дундаас эхлэн бүх онгоцууд Беларусийн агаарын орон зай руу орохгүй байх үүрэг хүлээв.

Швед: Шведийн агаарын тээврийн компаниудыг нөхцөл байдал тогтворжих хүртэл Беларусийн агаарын орон зайд нэвтрэхгүй байхыг зөвлөв. Скандинавын SAS агаарын тээврийн компани онгоцуудаа Беларусийн орон зайд оруулахгүй байх шийдвэр гаргалаа.

Нидерланд: Агаарын тээврийн бүхий л компанийг Беларусийн агаарын орон зайд нэвтрэхгүй байхыг зөвлөв. 

Бельги: Беларусийн агаарын тээврийн компанийн онгоцуудыг Европын холбооны нисэх буудлууд дээр газардахыг хориглох зэрэг хориг арга хэмжээг ЕХ авч хэлэлцэх ёстой гэж Бельгийн Ерөнхий сайд Александр де Кроо мэдэгдлээ. 

Герман: Германы Люфтханза компани Беларусийн агаарын орон зай руу нэвтрэхээс татгалзаж, Минск рүү хийх нислэгээ түр зогсоож байгаагаа мэдэгдэв. 

 

Түүнчлэн Финланд улс агаарын харилцаагаа зогсоохоор хэлэлцэж байгаа юм. Агаарын тээврийн компаниудаас хамгийн түрүүнд Латвийн AirBaltic компани Беларусийн агаарын орон зайг ашиглахаас татгалзаж байгаагаа зарласан. Мөн даваа гарагт  Austrian Airlines компани Вена -Москва чиглэлийн нислэг үйлдэхдээ Беларусиар биш Украинаар дайрч өнгөрсөн байна. Унгар болон Киприйн агаарын тээврийн онгоцууд ч Беларусийн дээгүүр нисэхгүй гэж холбогдох тээврийн компаниуд нь мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ho:
usa busad ulsiin ongotsiig hycheer buulgaj baihad haana baisan ene olon europiin ulsuud ???
2021-05-29
Боги:
Нутаг дээгүүр н нисч бсн онгоцыг нэгхэн сэтгүүлчээс болоод байлдааны онгоцоор хүчээр буулгасан юмаада. За тгсэн бол үнээр харгис юм болжээ хэхэхээ одоо гороо амсдаа бэларусууд
2021-05-29
Z:
Zuv sh dee. Ene Belarus iin daranguilagch bur neg zavaan communist buzar ul doloogcb
2021-05-26
Zochin:
Erh medel mungu shunal geech yum hyn turluhtniig dain samuund l avaachdag.Dain dajingyi enh amidraliin tuluu l bhsandaa
2021-05-26
Беларус хохироод шалих ч үгүй.
2021-05-26
Зочин:
Юм болгон барууны үзэл суртал , заавраар явах ёсгүй биздээ минь унасан толгойгүй хүн гуай. АНУ заавраар яваагүй бол жаахан ч хамаагүй шалтгаар улс орнуудыг түйвээж дээрэмдэж , бүр даварч бна шүү дээ.
2021-05-26
Урвагчид улс орондоо ийм аюултай. Гадныхны гар хөл болж улс орондоо маш их хохирол учруулсан бууны нохой эзэддээ ийм их үнэтэй.
2021-05-26
Kheree galuug duuraij dee zailuul
2021-05-26
Manaikhnch putiniig dagaj salbagnaj baij ingej khuluu khulduuj medekh l uls shuu
2021-05-26
Zochin:
Энэ бол маш зөв бөгөөд ардчилсан шийдэл. Ингэхгүй бол хэн нэгэн дураараа тэнэг хүний эрх зөрчсөн шийд гаргаад бвал юу болох вэ?! Энэ бол маш зөв жишиг тогтоож бна
2021-05-26
болж лукашескуг бүр чангалах хэрэгтэй, живе беларусь
2021-05-26
Путинг дагаж , хойд солонгосын араас орлоо доо Манай явж бгаа автобусанд суухгүй бх
2021-05-26
Зочин:
Юм болгон барууны үзэл суртал , заавраар явах ёсгүй биздээ минь унасан толгойгүй хүн гуай. АНУ заавраар яваагүй бол жаахан ч хамаагүй шалтгаар улс орнуудыг түйвээж дээрэмдэж , бүр даварч бна шүү дээ.