ОХУ, Монголын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Москвад болно

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургадугаар сарын нэгний өдөр Москва хотноо Монголын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй хэлэлцээ хийнэ гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ.
"Манай улсад ажлын айлчлал хийх, Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар зургадугаар сарын нэгний өдөр Москва хотноо уулзаж, хоёр талын харилцааны гол асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх дээд түвшний яриа хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ" гэж Мария Захарова мэдэгджээ.
Түүнчлэн, "худалдаа эдийн засаг, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хүмүүнлэгийн салбарууд" дахь хамтын ажиллагаа, мөн "олон улсын тавцанд болон бүс нутгийн асуудлууд дээрх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" талаар хоёр тал хэлэлцэх юм байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн өгүүлснээр, 2021 оны 11 дүгээр сарын тавны өдөр тэмдэглэх, Москва, Улаанбаатарын хоорондын дипломат харилцааны 100 жилийн ойд зориулсан хамтарсан ойн арга хэмжээг эхлүүлэн хоёрдугаар сарын дөрөвний өдөр Лавровтай утсаар ярих үеэр Монголын Гадаад хэргийн сайд Оросын нийслэлд айлчлах зарчмын тохиролцоонд хүрсэн байна.
"Айлчлалын үеэр, 1981 оны гуравдугаар сарын 22-30-ны хооронд хамтарсан багийн бүрэлдэхүүнд багтан, сансарт ниссэн "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Зөвлөлт холбоот улсын баатар, Монгол Улсын Баатар, сансрын нисэгчид Александр Невскийн одонг гардуулах ёслолын ажиллагаа болно" хэмээн Оросын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Энд дуулгахад энэ оны гуравдугаар сард Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар "Александр Невскийн одон"-оор шагнагдсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэсэн байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ