Хэнтий аймгийн 2800 га талбай түймэрт шатжээ
2021-05-27 08:36

1.Цаг агаар:

 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

 Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. 

 

Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 14-16 градус дулаан байна.

 

Төлөв байдал:28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

 

2. Гал түймэр:

 

-Хувийн өмчид гарсанДорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 12:55 цагт очиход иргэн Б-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.   

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Гуа багийн 1 дүгээр гудамжтнд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлдын газрын тус сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км зам туулан 22:16 цагт очиход иргэн Л-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

 

   3. Ой, хээрийн түймэр:

 

-Хээрийн түймэрХэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж 05.26-ны өдрийн 14:30 цагт унтраан Хилийн 0287 дугаар ангийн штабын даргад хүлээлгэн өгсөн. Уг түймэрт нийт 2800 га талбай өртөж шатсан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

  

Shuud.mn
Сонин хачин