SpaceX дахин 60 хиймэл дагуулыг тойрог замд хүргэлээ
2021-05-27

Тавдугаар сарын 26-ны өдөр Америкийн  SpaceX компани Старлинкийн дахин 60 интернет хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулжээ. Энэ нь тавдугаар сар гарснаас хойш хиймэл дагуул хөөргөж буй дөрөв дэх үйл явдал юм. Өмнө нь тавдугаар сарын 4, 9, 16-ны өдрүүдэд хиймэл дагуулуудыг хөөргөж байлаа. 

 

SpaceX компанийн мэдээлснээр, АНУ-ын Дорнод эргийн цагаар 14:59 цагт Флорида мужийн Канавералаас хүнд пуужин тээвэрлэгч Falcon 9 хөөрч, цагийн дараа бүх жижиг хиймэл дагуулууд өгөгдсөн тойрог замд оржээ. 

 

Старлинк системийн интернетийн дэлхийн сүлжээг өргөжүүлэхэд зориулсан бичил хиймэл дагуулуудыг 2019 оны тавдугаар сараас хөөргөж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 26-нд ээлжит хиймэл дагуулуудыг хөөргөсөн нь 29 дэх удаагийнх боллоо. Ингэснээр  SpaceX 1735 хиймэл дагуулыг тойрог замд хүргэсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин