Безос Амазон компанийн Ерөнхий захирлын албан тушаалаа орхино
2021-05-27

Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос энэ компанийн ерөнхий захирлын албан тушаалаа орхихоор болжээ. Тэрбээр долдугаар сарын тавны өдөр ажлаа өгөх бөгөөд энэ өдөр корпораци байгуулагдсаны 27 жилийн ой тохиох аж. 

 

"Энэ өдөр надад эрхэм байдаг, учир нь одоогоос 27 жилийн тэртээ, 1994 оны энэ өдөр Амазоныг үүсгэн байгуулсан тул долдугаар сарын тавны өдрийг сонгосон" хэмээн Безос мэдэгджээ.

 

Ерөнхий захирал нь албан тушаалаасаа буух гэж байгаа талаар Амазон компани хоёрдугаар сард зарлаж байлаа. Үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа Безос захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх даргаар ажиллах бол түүний оронд Ерөнхий захирлаар Энди Жесси ажиллах аж. Тэрбээр 1997 оноос хойш Амазонд ажиллаж байгаагийн дээр  Amazon Web Services компанийг тэргүүлдэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнгөтэй хүн амрахаас яахав
2021-05-27