АНУ COVID-19-ийг эмчлэх туршилтын эмийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө
2021-05-27

Британийн GSK болон Америкийн Vir Biotechnology компанийн хамтран боловсруулсан Sorovimab (VIR-7831) эмийг коронавирусийг эмчлэхэд яаралтай журмаар ашиглахыг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар зөвшөөрчээ.

 

Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын мэдээлснээр, туршилтын шатандаа явж байгаа энэ эмийг өвчин нь хөнгөн эсвэл дунд зэрэг байгаа насанд хүрэгчид болон 40 килограммаас дээш жинтэй 12-оос дээш насны хүүхдүүдийг эмчлэхэд л ашиглах юм байна. Харин эмнэлэгт хүргэгдсэн, эсвэл хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд энэ эмийг ашиглахыг хоригложээ.

 

Өмнө нь АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар 12-15 насны өсвөр насныханд Пфайзер вакцин тарихыг зөвшөөрсөн юм. Энэ шийдвэр нь цар тахалтай тэмцэхэд чухал алхам гэж Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин