ВИДЕО: УГТЭ уушги орлуулагч аппараттай боллоо
2021-05-27

 

УГТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасаг “Зүрх уушги орлуулах ECMO аппарат”-ыг ашиглаж эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эмч  Ш.Энх-Амгалан: 

 

-Суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс амьсгалын дутагдлаар хүндрэх нөхцөл байдал үүссэн энэ үед биеийн гадна хүчил төржүүлэх эмчилгээ буюу ECMO аппаратыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн нь маш чухал үйл явдал болоод байгаа. Манай орны эмч мэргэжилтнүүд орчин үеийн өндөр үр дүнтэй эмчилгээг хэд хэдэн тохиолдолд амжилттай хэрэгжүүлсэн нь бахархалтай үйл явдал болж байна. Тавдугаар сарын 25-нд Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас биеийн гадна хүчил төржүүлэх ECMO аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэж өгсөн. Уг аппаратыг эмчилгээндээ хэрэглэхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.

 

Биеийн гадна хүчилтөржүүлэх эмчилгээ буюу уушги орлуулах аппарат нь коронавирусийн энэ үед шаардлагатай тусламжийг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг эмчилгээний арга нь зөвхөн коронавирусийн шалтгаантай уушгины хатгаа, амьсгалын дутагдлыг эмчлхээс гадна бусад вирусийн шалтгаантай хатгаа болон бусад олон эмгэгийн үед ашиглагдах үр дүнтэй. Олон жил ашиглана.

 

Уг аппарат нь амьсгалын дутагдлын үед уушгины үйл ажиллагааг дэмжин орлуулах эмчилгээ хийхээс гадна цусны эргэлт зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг тул эрчимт эмчилгээнээс гадна зүрхний мэс заслын салбарт ч хэрэглэх боломжтой.

 

Дэлхий дахинд төрөл төрлийн мэргэжлийн эмч нараас бүрдүүлсэн багийг бүрдүүлж ажилладаг.  Тиймээс баг бүрдүүлээд ажиллаж байна. Эрчимт эмчилгээний 20 ор ачаалалтай ажиллаж  байгаа.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
АНХ ЭХЭЛЖ Л ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГТ ӨГӨХ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ ОДОО БОЛЖ БАЙГААД НЬ БАЯР ХҮРГЭЕ.
2021-05-27