Халдварын улмаас Увс аймгийн хэмжээнд сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
2021-05-28

 

Увс аймгийн хэмжээнд автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тодруулбал,тус аймгийн хэмжээнд халдварын таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Иймд аймгийн хэмжээнд  тандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-ны өглөө 08 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

 

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банк ажиллахгүй аж. 

 

 

Эх сурвалж:Увс аймгийн Онцгой комисс

Shuud.mn
Сонин хачин