Сонгуулийн дараа дахин хатуу хөл хорио тогтоох уу
2021-05-28

 

Өчигдрийн байдлаар 6237 хүний  сорьцод шинжилгээ хийснээс 653 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 55 067 боллоо. Харамсалтай нь хоёр хүн нас барж, нийт халдварын улмаас нас барсан хүний тоо 259 болжээ. Нөхцөл байдал амаргүй хэвээр. 

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 916, II тунд 19.713, нийт 20.629 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.2 хувь буюу 945.841 нь I тунд, 71 хувь буюу 677.257 нь II тунд хамрагдаад байгаа аж.  Вакцины бүтэн тунгаа хийлгээд 14 хоногийн дараагаас зорчих хөдөлгөөн нээгдэх учир амралт зугаалганд явах гэсэн залуус хоног тоолон хүлээнэ.

 

Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурахгүй нөхцөл байдал хүндэрч буйг ХӨСҮТ-ийн захирал анхаарууллаа.

 

Тэрбээр, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг рүү шилжиж хөл хорионы зэрэглэлийг бууруулсантай, орон нутгийн хөдөлгөөн нээсэнтэй, ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тоо нэмэгдэж эхэлж байна. Оргил үеийн тархалтаас хойш тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд ямар ч байсан тархалтын тохиолдлын тоо маань буурсан. Үүнээс үүдэн14-21 хоногийн дараа дагалдаж нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцоолол хийж байсан. Үүний дагуу нас баралт харьцангуй бууж байгаа. Гэхдээ эргээд давлагаа үүсэх хандлагатай учир илүү олон хүн амыг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох  нас баралтын тоо нэмэгдэх эрсдэл хүлээж байна.

 

Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүн амын дундаас 0.5 хувь буюу ойролцоогоор есөн мянган хүн халдвараар өвчилсөн. Бүрэн тунгийн дараа ч  өвчлөх эрсдэл бий.  Манай улсад энэ тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад халдвар авсан гурван мянга гаруй иргэн бий. Дэлхий дахинд Vaccine breakthrough/вакцинаас дайжих/ гэдэг нэршил бий болжээ. Энэ нь  вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоногийн дараа халдвар авч байгаа хүмүүстээ илүү анхаардаг болсон. Нэгдүгээр тунгийн дараа бүрэн дархлаа тогтохгүй учир халдвар авах эрсдэл өндөр. Мөн хоёрдугаар тунд хамрагдсан ч гэсэн 14 хоногийн дотор халдвар авах эрсдэлтэйг судалгаагаар харуулж байна. Хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоногийн дараагаас халдвар авч байгаа тохиолдолдоо онцгой анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 14 хоногийн дараагаас дархлаа тогтохгүй байна гэдгийг дагаж судлах ёстой. Манай улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдаад нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Тухайн таван хүн нь вакцины бүрэн тунгаа аваад 14 хоногийн дотор хүндэрсэн, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байна гэв. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль удахгүй болно. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэдтэй уулзаж хөндлөн гулд  давхиж байгаа.  Ингэхдээ зарим нь амны хаалтгүй, тэврэлдэж, гар барьж нэг дор олноор цугларч байна. Халдвар хамгааллын дэглэм хаачив. Хатуу хөл хорио тогтоож, өнөөдрийг хүртэл тэссэн бидний зүтгэл хаана байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлах журмын хэрэгжилт хаана байна. 

 

Хэрэв нөхцөл байдал хүндэрч, сонгуулийн дараа дахин хатуу хөл хорио тогтоох хэмжээнд хүрвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Шударга сонгуулийн төлөө тэмцэлд босгохүй гэж хөл хорио тогтоох байх:
муу луйварчид
2021-05-29
Odoo tiim n yum baihgui biz de ! Odoo Arai heternee !
2021-05-28
хуц хуц эсэргүүцэж байна.
2021-05-28
zochin:
Tenegteechee. Malnuudtai amidarch bga um shg bolij yz laitai um de
2021-05-28
dd:
Sputnik vaccine 2-r tun yaagaad irehgui baina ve aalznuudaa?
2021-05-28