ШУУД: С.Болд-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ
2021-05-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

 

 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Б.Нармандах болон С.Болд-Эрдэнэд нарыг МУГЖ цолоор шагнууллаа.

 

МУГЖ Б.Нармандах: 

 

-Төр засгаасаа сайхан шагнал хүртэж байгаадаа маш их баяртай байна. Өсгөж төрүүлсэн ээж аавдаа, багш нартаа , хамт олондоо, хүлээсэн сэтгэлээр урмын үгээр тэтгэж байсан үзэгч түмэндээ баярлалаа. Эрүүл энх аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсье. 

 

 МУГЖ С.Болд-Эрдэнэ:

 

-Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлж МУГЖ цол олгосонд баярлаж байна. Юуны өмнө гэр бүл, ажлын хамт олон бүхий л хүмүүст талархаж байна. Мөн бүхий л үзэгчиддээ баярлалаа.  Шагнал авахаа мэдээгүй хөдөө явж байгаад амжиж ирлээ. Монгол түмэндээ, төрдөө баярлалаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болд-Эрдэнэ жүжигчиндээ урлагийн илүү өндөр амжилт хүсэж, Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай гэж ерөөе
2021-05-29
Хар сарнайн Амараа, Маадай 2-т өгөх ёстой
2021-05-29
Энэ ч одоо юу болоод байна вэ??? 6 сарын 9 хүртэл өнжөөд л нэг баахан одон медаль, цол тэмдэгээр "баас алдах" юм байх даа
2021-05-28
Unen medalaar baajiinaa ene nukhur ukher buugaa tavina gegecheer
2021-05-28