А.Амбасэлмаа: Нийслэлд халдварын тархалт буураагүй
2021-05-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.28/ хийлээ. 

 

Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч А.Амбасэлмаа:

 

-Монгол Улс сүүлийн гурван сарын хугацаанд коронавирусийн халдвар нийт хүн амын дунд өргөн тархсан үе шатанд байна. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хүн амын дунд өргөн тархалтай, өвчлөл, хүндрэл ихтэй байгаа.

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 55,829 байхад 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4,249 хүний 3,876 нь нийслэл хотод байна. Өвчилсөн хүмүүсийн 46-48.9 хувь нь хөнгөн, үлдсэн нь хүнд, нэн хүнд хэлбэрээр эмчлэгдэж байгаа юм. Маш хүнд байгаа хүмүүс 2.8-3 хувь болжээ.  Халдварын нөхцөл байдал хүнд байна

 

Нийслэлийн хүн амын дунд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд тайвширч болохгүй. Лабораториор батлагдах тохиолдлын тоо тодорхой хэмжээнд багассан ч нийт өвчлөлийн тоо буураагүй. Цар тахлын өргөн тархалтын үед лабораториор батлагдсан тохиолдлын цаана 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчнийг цааш тараахад гол үүрэгтэй байдаг. Мөн хавьтлын тоо нэмэгдэж, хавьтлууд өвчлөл тараах нь өндөр. Иймд иргэд халдвар буурсан гэж тайвширч болохгүй. Хатуу бөгөөд хариуцлагатай цаг үетэй тулаад байна.

 

Цар тахлаас тэмцэх, сэргийлэх гол арга зам нь вакцин. Монгол Улс вакцин гартал жил гаруйгийн хугацаанд халдварыг барьж чадсан. Тиймээс нэгдэж, хариуцлагатай эрчтэй, хүчтэй байвал халдварыг бууруулах боломж байна. Манай улс хүн амаа дархлаажуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа. Богино хугацаанд эхний тунгийн хамралтыг 100 орчим хувьд хүргэсэн том амжилт. Хоёрдугаар тунг бүрэн хийхийн тулд ажиллаж байна. Гэхдээ халдвар өргөн тархсан үед вакцин хооронд халдвар авах эрсдэл маш өндөр.

 

Вакцины хоёр тун хоорондын хугацаанд дэглэмээ баримтлан, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн хоёрдахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногийн хугацаанд дархлаа тогттол биеэ хамгаалах хэрэгтэй. Халдварт өртөх эрсдэл маш их. Тиймээс энэ эрсдэлийг даван туулах хэрэгтэй. Олон улс энэ эрсдэлийг даван туулахыг зорьж байна.

 

Мөн вакцины хажуугаар нийгэм эрүүл  мэндийн бусад арга хэмжээг хослуулж явдаг. Ямар нэгэн халдварт өвчний үед вакцинд бүрэн найдаж, дархлаа тогтоогүй үед хаяж болдоггүй. Вакцинаа хийлгэж, амны хаалтаа зүүж, биеийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний мэдлэг,туршлага гэж чухал юм байдаг юм. Энэ хүнийг эмээ гэж байгаа хүн ч өмдөндөө б..г..д явж байгаа ну.ан бурантаг байнгаа юмшиг байна. Эсвэл 80 гарсан хөгшин байна. 60 нас гэдэг бол одоо ид бүтээдэг нас гэж байгаа шүү.
2021-05-29
Тэнэг хэнэггүй хүмүүс корона тусч байгаа юм.
2021-05-29
энэ эмээ тэтгэвэртээ гарлаа гээгүй билүү
2021-05-28
Зочин:
Хүний мэдлэг,туршлага гэж чухал юм байдаг юм. Энэ хүнийг эмээ гэж байгаа хүн ч өмдөндөө б..г..д явж байгаа ну.ан бурантаг байнгаа юмшиг байна. Эсвэл 80 гарсан хөгшин байна. 60 нас гэдэг бол одоо ид бүтээдэг нас гэж байгаа шүү.
Зочин:
Энэ нэг авгайг мэдээлээд эхлэхээр л ко оволзчих юмаа
2021-05-28