Бразилд COVID-19 халдвартай өвчтөнүүдийг эмчлэх эмнэлэгт гал гарчээ

img

Бразил улсын Аракажу хотод эмнэлэгт гал гарчээ. Энэ эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилдэг аж. Гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон хүн түлэгджээ. 

 


"Нестор Пива эмнэлэгт болсон гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөнүүдэд тусламж үзүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байна. Дөрвөн хүн амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн хотын дарга Эдвальду Ногейра мэдэгджээ.

 

Гал түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй. Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэх тасагт 60 өвчтөн байжээ.

 

Өмнө нь дэлхийн бусад орнуудад ч ийм харамсалтай хэрэг гарч байлаа. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ-д коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт уушги орлуулах аппаратын ачаалал хэтэрсний улмаас цахилгааны гэмтэл үүсэн, гал гарч таван хүн амиа алдсан юм. Харин энэ оны дөрөвдүгээр сард Иракийн эмнэлэгт гал гарч 82 хүн амиа алдсан. Энэ нь мөн л эмнэлгийн ачаалал хэтэрсэнээс үүдэлтэй байсан бөгөөд хүчилтөрөгчийн баллонууд дэлбэрч, гал гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ