Сонгууль-2021: Токио, Софи хотын сонгогчдын ирц 50 хувьд хүрлээ
2021-05-30 16:59

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэллээ. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн.

 

 

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/УБ-ын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байсан.

 

Тэгвэл Улаанбаатарын цагаар 17.00 цагийн байдлаар салбар комиссуудаас ирүүлсэн мэдээлэл:

 

✅ Токио - 17 цагийн байдлаар 429 иргэн саналаа өгч, ирц 51.7 хувьтай байна.

 

✅ Софи - 11:00 цагийн байдлаар 12 сонгогч саналаа өгч, ирц 50 хувьтай байна

 

✅ БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст 17 цагийн байдлаар СНЖ-д бичигдсэн сонгогчдын 32,4 хувь буюу нийт 349 сонгогч саналаа өгөв.

 

✅ Варшавын салбар комисс 10.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 8,2 хувьтай байна.

 

✅ Пусан хот. Орон нутгийн 17:00 цагийн байдлаар нийт 47 сонгогч саналаа өгч, ирц 30.4 хувьтай байна.

 

✅ Брюссель СК-04 - 10:00 цагийн байдлаар 22 сонгогч саналаа өгч, ирц 13.2 хувьтай байна.

 

✅ Женев - 10.15 цагийн байдлаар ирц 33 сонгогч саналаа өгч, ирц 20.8 хувьтай байна.

Shuud.mn
Сонин хачин