Британи дахь хязгаарлалтын улмаас Борис Жонсоны хуримд 30 хүн л оролцжээ
2021-05-31

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон найз бүсгүй Кэрри Саймондстойгаа гэрлэжээ. Тэд Вестминстерийн сүмд цомхон хурим хийсэн гэж ВВС мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт болсон ёслолд хуримлагч хосын зөвхөн дотны найзууд болон ар гэрийнхэн нь оролцсон байна. Их Британид коронавирусийн халдвараас үүдэлтэй хязгаарлалтын улмаас нэг дор 30-аас дээш хүн цуглуулж болохгүй тул сайдын ёслолд ч 30 хүн оролцжээ. Ерөнхий сайд хурим хийх гэж байгаа талаар ойрын зөвлөхүүд нь ч мэдээгүй байсан гэж The Sun мэдээлжээ.  

 

Өдгөө 56 настай Жонсон болон Кэрри Саймондс нарын харилцааны талаар 2019 оны эхээр хэвлэлд гарч байлаа. Харин 2020 оны хоёрдугаар сард тэд сүй тавьж, Саймондс бие давхар болсон талаар хэвлэлүүд мэдээлж байв. Дөрөвдүгээр сард тэд хүүтэй болж, Уилфред хэмээн нэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
үнэн тэнэг үстэй шүү..
2022-03-24