Хонконг: Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд байрны хонжвортой сугалаа явуулна
2021-05-31

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсан хүмүүс оролцож болох тусгай сугалаа зохион байгуулахаар болсон талаар Хонконгийн эрх баригчид зарлажээ. 

 

Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор явуулж буй энэ сугалааны гол хонжвор нь 1,4 сая ам.доллар (shuud.mn: монгол мөнгөөр 3,6 тэрбум төгрөг) -ын үнэтэй шинэ байр гэнэ. Энэ шагналыг нэг хүн хожих бол 20 хүн тус бүр нь 13 мянган ам.доллартай (shuud.mn: монгол мөнгөөр 34 сая төгрөг) банкны карт гардах юм байна.

 

Ийнхүү эрх баригчид нь өндөр хонжвортой сугалаа явуулахаар болсон бол Хонконгийн нисэх буудлын захиргаа вакцин тариулсан 60 мянган хүнд тийз тараахаа амалжээ. Түүнчлэн вакцин тариулсан төрийн албан хаагчдыг цалинтайгаар дахин хоёр өдөр амрах эрх өгөх гэнэ.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Хонконгод вакцинд хамрагдах идэвх тун доогуур түвшинд байгаа бөгөөд 7,5 сая хүн амаас эхний тунгаа тариулсан хүний тоо 17 хувь, харин хоёр тунгаа тариулсан хүний тоо 13 хувьтай л байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин