Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2021-06-02

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахимаар хуралдаж, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

 

Харин үдээс хойш 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдахаар товложээ. Хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Shuud.mn
Сонин хачин