Хятадад хар салхины улмаас нэг хүн амиа алджээ
2021-06-02

Хятадын Хар мөрөн мужийн Шанжи хотод хар салхины улмаас нэг хүн амиа алдаж, 16 хүн бэртсэн талаар Синхуа мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бэртсэн бүхий л хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд нэг хүний биеийн байдалд хүнд байгаа гэнэ. Байгалийн гамшиг зургадугаар сарын нэгний мягмар гарагийн 17,30-18,00 цагийн хооронд болсон бөгөөд хүчтэй салхины араас мөндөр оржээ.

 

Лхагва гарагийн өглөөний байдлаар 148 байшин, газар тариалангийн талбай, үйлдвэрт хохирол учирсан байна. Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон Шанжи хотын 243 оршин суугчийг түр байранд нүүлгэн шилжүүлжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 5,12 сая юань (shuud.mn: монгол  мөнгөөр 2 тэрбум гаруй төгрөг) хохирол учирсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин