Оросын гурав дахь вакцины үр дүнг үнэлжээ
2021-06-02

Коронавирусээс сэргийлэх, Оросын гурав дахь вакцин "КовиВак" вакцины үр дүн урьдчилсан байдлаар 80 гаруй хувьтай гарсан гэж Чумаковын нэрэмжит төвөөс авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлжээ.

 

"Вакцины үр дүн 80-аас дээш хувьтай, туршилтын төгсгөлийн шат хараахан дуусаагүй" гэж Чумаковын нэрэмжит шинжлэх ухааны төвийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. 

 

Хоёр тунгаар тарих "КовиВак" вакциныг турших гурав дахь шат зургадугаар сард эхэлж, нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Туршилтын явцад 60-аас дээш насны сайн дурынхныг хамруулж, дархлаа нь суларсан хүмүүст гурван тун тарих шаардлага гарах эсэхийг судлах аж.

 

Энд дуулгахад, "КовиВак" вакциныг Орост хоёрдугаар сарын 20-ны өдөр бүртгэж, гуравдугаар сарын сүүлээр үйлдвэрлэж эхэлсэн. Харин зургадугаар сарын нэгнээс Москва хотноо вакциныг ашиглаж эхэлсэн бол тун удахгүй бусад хотуудруу хүргэхээр төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин