ШУУД: Хөшигийн хөндийн хурдны зам хагарсны шалтгаан
2021-06-02

Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг чиглэсэн хурдны зам ашиглаж эхлээгүй байхад хагарчээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тайлбар хийж байна. 

 

Тус чиглэлийн 32.2 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж, 2019 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ замыг ашиглаагүй юм. Замын дагуу 115 м хагарал үүссэн нь зам барилгын технологитой холбоотой гэсэн тайлбарыг өглөө. Төслийн зөвлөх компани газар дээр нь очиж, засварын ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн гүйцэтгэгч компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ойрын үед дүгнэлтээ гарган, замыг засварлана. Засварын ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын компани хариуцан хийнэ гэдгийг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин