Израиль: Сөрөг хүчин Нетаньяхугийн замыг заав
2021-06-03

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болонт түүний "Ликуда" намын эсрэг өргөн бүрэлдэхүүнтэй эвсэлд багтаж буй намуудын дарга нар эвслийн шинэ Засгийн газар байгуулагдсан талаар мэдэгджээ. Ингэснээр Израилийн түүхэн дэх Засгийн газрын тэргүүнээр хамгийн удаан ажилласан Нетаньяхугийн засаглалд цэг тавих нөхцөл үүсч байгаа юм. 

 

"Шилжилтийн засгийн газар" эмхэлсэн талаар сангийн сайд асан, "Еш Атид" намын дарга Яир Лапид Израилийн Ерөнхийлөгчид мэдээлсэн байна. Энэ засгийн газрыг барууны үзэл баримтлалтай "Ямина" намын дарга Нафтали Беннет тэргүүлэх аж.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Беннер Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр жилийн хугацаанд хаших бөгөөд үүний дараа, дараагийн сонгууль хүртэлх хоёр жилд Лапид засгийн газрыг тэргүүлэх юм байна.

 

Гэхдээ парламентад багахан хувиар олонх болсон намуудаас бүрдэх эвслийн засгийн газрыг парламент дээр батлах ёстой юм. Үүнд 10 хоног шаардлагатай бөгөөд парламентын гишүүдийг засгийн газрын эсрэг санал өгөхийг ятгах хугацаа Нетаньяьхуд олдож байна. Өнөөгийн Ерөнхий сайд парламентын гишүүдийг өөрийн талд оруулахын тулд бүхий л чадлаараа чармайна гэдэг дээр Израилийн улс төрчид санал нэгдэж байгаа юм.

 

 

Нетаньяху: Эвслийн Засгийн газар Израильд аюул заналхийлнэ

 

Ард түмний нэгдлийн засгийн газар буюу эвслийн засгийн газар гарснаар Израилийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулна гэж Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна. Тиймээс барууны үзэл баримтлалтай намуудын гишүүдийг засгийн газрыг дэмжихгүй байхыг уриалжээ.

 

Израилийн Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Нетаньяху Ерөнхий сайдын албан тушаалаа гүйцэтгэж байгаа энэ үедээ авлигын хэрэгт татагдан, хэдэнтээ шүүхэд дуудагдсан бөгөөд энэ нь түүний нэр хүндэд ихээхэн нөлөөлж, гуравдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар сайд нарын танхим бүрдүүлэхэд шаардлагатай олонхын саналыг авч чадаагүй юм. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд явагдсан дөрөв дэх санал хураалт байсан ч Нетаньяху өөртэй нь эвсэл байгуулахад бэлэн холбоотнуудаа дахиад л олж чадаагүй.

 

Харин түүний өрсөлдөгчид нь Парламент дахь араб гишүүдийн дэмжлэгтэйгээр засгийн газраа эмхлэн байгуулж чадна гэж шинжээчид үзэж байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин