АТҮТ-ийн хэлтсийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
2021-06-03 10:31

 

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 81 хэргийг хянаж танилцан, 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагчаас үйлдсэн эрүүгийн хэргүүд шүүхэд шилжсэн байна.

 

Мөн 12 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

 

Ажлын хэсгийн гишүүд Улсын Ерөнхий Прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд ирүүлсэн 43 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 27 иргэнтэй биечлэн уулзжээ.

 

Эх сурвалж: УЕПГ

Shuud.mn
Сонин хачин