"Хөдөлгөөний идэвх нэмэгдэх нь халдвар тархах гол хүчин зүйл болдог"
2021-06-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.03/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох:

 

-Сүүлийн долоо хоногийн дунджаар шинээр 541 тохиолдол бүртгэгдлээ. Хөл хорионы дараанаас хөдөлгөөний идэвх нэмэгдсэн. Халдварт өвчний үед хөдөлгөөний идэвх нэмэгдэх нь халдвар цааш тархах гол хүчин зүйл болдог. Хэрэв цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. 25-44 насныхан халдвараар өвчлөх нь их байна. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Хүн амын хамгийн идэвхтэй бүлэг болох 18-39 насны хүмүүс вакцины нэгдүгээр тундаа хангалттай хамрагдаж чадаагүй байна. Вакцинд хамрагдаагүй эсвэл нэгдүгээр тундаа хамрагдсан ч хоёрдугаар тундаа хамрагдаагүй хүмүүс, хүүхдүүд өвчлөлийн цол цөмийг бүрдүүлж байгаа. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдсээр 28,2 хувьд хүрлээ. Вирус вакцинд хамрагдсан хүмүүс  рүүгээ довтлох хандлагатай. Хүүхдэд шинж тэмдэг бага илэрдэг. Тиймээс бусдадаа тараах хандлагатай байдаг. 

 

Өнөөдрийн байдлаар бүрэн тунгаа хийлгээд 14 хоногийн дараа батлагдсан 974 тохиолдол байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин