Тусгаарлалтад байгаа иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой
2021-06-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.03/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд  халдвараар өвчилж эмчлүүлж байгаа болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс, дайчлагдан ажиллаж буй албан хаагчид, эмч ,эмнэлгийн ажилчид  харьяа хороондоо хүсэлт гаргаж зөөврийн битүүмжилсэн санал авах хайрцгаар саналаа өгөх боломжтой. Ингэхдээ зургадугаар сарын 05-ны дотор харьяа хэсгийн хороондоо хүсэлтээ илэрхийлэх шаардлагатай.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин