Туульч А.Балдандорж Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2021-06-03

“Монгол Тууль” өвийг өвлөн уламжлагч А.Балдандорж Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа. Урианхайн алдарт туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч, Соёлын биет бус өвийн 2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч” А.Балдандорж Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.

 

 

А.Балдандорж нь Тууль хайлах уламжлалыг өөрийн аав Төрийн шагналт туульч Баатарын Авирмэдээс өвлөн авсан бөгөөд 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн Монголын билэг авьяастан”, , 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв азийн тууль – 2013” Симпозиум их наадам “Алтан гэрэгэ” шагнал, “Мөнгөн мод” шагнал, “Алтан гадас” одонгоор 2015 онд тус тус шагнагдсан.

 

А.Балдандорж нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн Үндэсний жагсаалт”-д орсон 102 өвлөн уламжлагч нэг бөгөөд Соёлын биет бус өвийн 2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч” юм.

Shuud.mn
Сонин хачин