ВИДЕО: Д.Дагвадоржид Монгол Улсын Тод манлай уяач цол хүртээв
2021-06-04

 

Ерөнхийлөгч Х.Баттулга уяачдад цол олгож байна.

 

Монгол Улсын үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасныг тус тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан дараах уяачдад Монгол Улсын цол хүртээсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ: 

  • Завхан аймгийн Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадорж,

  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Түмэндэлгэрийн Ихбаяр,

  • Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Намдагийн Хүрлээ,

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Чулуунбатын Цэрэнбат,

  • Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Дариймаагийн Чулуунбат нарт,

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:

  • Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Пүрэвдоржийн Алтансүх,

  • Ховд аймгийн Дарви сумын харьяат Үржинбадамын Атарсайхан,

  • Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжав,

  • Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батмөнхийн Батхүү,

  • Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хоохорын Бадамсүрэн,

  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занабазарын Батбаяр,

  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Гончигбатын Батболд,

  • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Балдоржийн Баярдорж,

  • Дундговь аймгийн Хулд сумын харьяат Бандиагийн Баярсайхан,

  • Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Чойдогсүрэнгийн Бямбасүрэн,

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Доржпүрэвийн Ганхуяг,

  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат Батчулууны Ерөөлт,

  • Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Чинбатын Махбал,

  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Мандахын Мөнхбат,

  • Төв аймгийн Баян сумын харьяат Баасансүрэнгийн Нямжав,

  • Төв аймгийн Зуунмод сумын харьяат Чулуунбатын Сугар,

  • Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Пүрэвийн Сэргэлэн,

  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Ууганбаяр,

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Баасангийн Цэдэв,

  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Цэрэндагвын Цэрэнбал,

  • Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбат,

  • Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Тагарваагийн Эрдэнэбулган нарт,

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:

  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир,

  • Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын Ариунболд,

  • Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндхүүгийн Батболд,

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Нямын Баттөмөр,

  • Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Гүрбазарын Бат-Эрдэнэ,

  • Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Эрдэнэбатын Баянзул,

  • Орхон аймгийн Жаргалант сумын харьяат Хишигсүрэнгийн Баярсайхан,

  • Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболд,

  • Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Дугаржавын Ганзориг,

  • Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Төмөрпүрэвийн Ганзориг,

  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сайрийсүрэнгийн Гантөмөр,

  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,

  • Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Рагчаагийн Мөнхтөр,

  • Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Цэрэндоржийн Мөнххуяг,

  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ,

  • Төв аймгийн Баянцогт сумын харьяат Чулуунбаатарын Отгонбаяр,

  • Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Чойдоржийн Содном,

  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Хүүгийн Түмэнбаяр,

  • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөх,

  • Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Чимэддоржийн Хишигбаатар,

  • Улаанбаатар хотын харьяат Эрдэнэ-Очирын Цолмон,

  • Төв аймгийн Баянцогт сумын харьяат Мөнхбатын Цэрэнжав,

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Гончигийн Чинзориг,

  • Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзориг,

  • Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Дэмчигцоодолын Эрболд,

  • Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгс нарт тус тус хүртээлээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол Улсын тод манлай уяач цолтой, томоохон албан тушаалтан нэгэн эрхэмтэй хамт уяан дээр очоод "энд олон уяачийн морьд байна. Таны морь аль нь вэ" гэсэн өөрийнхөө морийг танихгүй, морины зүс мэдэхгүй, морь шүдэлж мэдэхгүй байсан юм гэдэг.
2021-12-25
Зочин:
Энэ шагналаас болж өнөөдөр 1189 хүн өвдөж, 13 хүн нас бараад байна, яасан дуусдаггүй шагнал, барагддаггүй одон медаль вэ, Монгол улсыг мөхөөх нь, одоо болоо юм бишүү.
2021-06-04
Зочин:
шагнал дуусаагүй юм уу. Сонгуультай зэрэг эхэлсэн зэрэг дуусах юм байна даа . Шагналын нэр хүнд байхгүй боллоо. Ажилласан жилээр нь шууд олгоод байгаа юм биш үү. харин ч нэг вирусыг тарааж байна даа ямарч хамгаалалт байхгүй
2021-06-04
зочин:
Энэ сайд сэтэртэй пацаан ямар юмных нь уяач байхав дээ !Ингэж тэнэгтэхээ болимоор юм !Морь уралдуулах монгол уламжлал хятад МИеэгийн ачаар хамгийн бохир бизнес болоод удаж байна !Хобби юм бол хоббигоороо улдэх естой !терийн шагнал егех ямар хэрэгтэй юм бэ
2021-06-04