Уламжлалт анагаах ухааны эмийг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ
2021-06-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.04/ хийлээ. 

 

Анагаахын шинжлэх ухааны доктор Д.Цэрэндагва:

 

-Уламжлалт анагаах ухаанд хүн төрөлхтөнд өвчин үүсгэж аюулд хүргэж байгаа дөрвөн үндсэн шалтгаан байна. Үүнд:

 

  • Халдварт өвчин/ Ковид ч биш/

  • Цаг бусын аюул / Байгалийн гамшиг/

  • Ад дон /сэтгэцийн эмгэг/

  • Хор  /үгийн хор, үйлийн хор, сэтгэлийн хор/

 

Уламжлалт анагаах ухааны арга зүйгээр шинэ төрлийн коронавирусийн эмгэг хэрхэн явагдаж байгааг судлаачид судалсан.  Орчин үеийн анагаах ухаанд коронавирусийн эмгэг жам маш тодорхой болсон. Уламжлалт анагаах ухаанаас үзвэл халдварт өвчин тусахад дөрвөн үе шат явагддаг юм байна. Үүнээс гуравдугаар үе шатанд цусны халуун. Хүний биед муу цус үүсээд тэр нь цул эрхтнүүдийг гэмтээдэг. Дараа нь энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсний дараа дөрөв дэх үе шат гэж гарч ирнэ. Энэ нь хий цусны харшлын үе гэж хорт үр дагавар гарна гэж гарч ирсэн байдаг.

 

Гуравдугаар сарын 18-нд одоо мөрдөж байгаа шинэ төрлийн коронавирусийн удирдамж шинэчлэгдэн батлагдсан. Уг удирдамжинд аль эмнэлэгт орчин үеийн анагаах ухааны эмчилгээ хийж байхад уламжлалт анагаах ухааны эмийг хавсран хэрэглэж болно гэсэн заалт оруулсан. Дараа нь эрүүл мэндийн сайдын шинэчилсэн заавар дотор коронавирусийн халдварын хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрийн үед уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүдийг хэрэглэх заалт оруулсан.  Урд нь уламжлалт анагаах ухааны эмч нар улаан бүсэд орж уламжлалтын эм хэрэглэж ажилласан учраас судалгааны үр дүнд ямар эмүүдийг хэрэглэхийг тогтоосон.

 

Итали, Англи, АНУ, Хятад, Испани, Франц зэрэг улсуудад хийгдсэн судалгаагаар коронавирусийн өвчний шинж тэмдэг илэрсэн 7000 гаруй хүнийг 6 сар дагаж судлахад маш олон эрхтэн тогтолцоонд байнгын болон хожуу хугацаанд шинээр сөрөг үр дагавар, хүндрэлүүд гарсаар байгааг нотолжээ. Тухайлбал, амьсгалын эрхтэн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, сэтгэц мэдрэлийн систем, дотоод шүүрэл, ХБЭТ, арьсны тууралт, хүүхдийн олон эрхтэн хамарсан үрэвсэл илэрч байгааг тогтоосон.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин