Пакистанд галт тэрэг мөргөлдөж, 30 хүн амиа алджээ
2021-06-07

Пакистаны өмнөд хэсэгт хоёр галт тэрэг мөргөлджээ. Ослын улмаас 30 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн талаар  ARY News мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пакистаны Синд мужийн Готки хотын хоёр өртөө хооронд галт тэрэг мөргөлджээ. Нэг галт тэрэгний бүрэлдэхүүн замаасаа гарсан үед өөр нэг бүрэлдэхүүн ирж мөргөсөн байна. 

 

Орон нутгийн захиргааны төлөөлөгч, тойргийн комиссар Усман Абдулла ослын улмаас 30 гаруй зорчигч амиа алдсан гэдгийг баталжээ. Түүний өгүүлснээр, хэргийн газарт аврагчид ажиллан, галт тэргэнд даруулсан ч амьд үлдсэн байж болзошгүй хүмүүсийг хайж байгаа гэнэ. Энэ осол болсны дараа Готки хотод галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин