Украины тагнуулыг Оросоос хөөн гаргажээ

Оросын Холбооны аюулгүй байдлын алба Украины тусгай албаны тагнуулыг баривчлан саатуулж, Оросоос албадан гаргасан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
"Холбооны аюулгүй байдлын алба шуурхай эрэн хайх ажиллагааны явцад Украины иргэн Семеняка Алексей Петрович Украины тусгай албаны талд тагнах ажиллагаа явуулах гэж байсныг таслан зогсоосон" хэмээн Холбооны аюулгүй байдлын алба мэдэгдсэн байна.
Байцаалтын үеэр Семеняка Украины тусгай албатай холбоотой ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Украины тагнуул ОХУ-ын гадаад аюулгүй байдалд хохирол учруулж амжаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Улмаар түүнийг Оросын нутаг дэвсгэр дээр байж болохгүй хэмээн үзэж, 25 жилийн хугацаанд ОХУ руу нэвтрэхийг хоригложээ. Түүнийг 2021 оны зургадугаар сарын гуравны өдөр Оросын нутаг дэвсгэрээс албадан гаргасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ