ОУХМ Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2021-06-08

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр манай улсаас эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-д 4 бөх гарч барилдсан. Тэднээс 66 кг-д барилдсан ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. 

 

 

Тэрбээр эхний 3 тойрогт Коста-Рика, Египет, Оросын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд Японы бөх Жоширо Маруямад торгуулиар ялагдсан юм. Дагах барилдаанд Францын Килиан Ли Блоучыг нэмэлт цагт ялж, медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтай барилдах байв. Харин Елдос Жумаканов өвдгөө бэртээсэн учир дэвжээнд гарч ирээгүй юм. Ингэснээр Ё.Басхүү ДАШТ-ий медалийн тавцанд зогслоо.

 

Shuud.mn
Сонин хачин