Жефф Безос дүүтэйгээ хамт сансарт ниснэ

Америкийн Амазон компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм ирэх сарын 20-ны өдөр сансарт ниснэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр өөрийн хөлгөөр дүүтэйгээ хамт сансарт нисэх гэнэ.
"Би таван настайгаасаа л сансарт нисэхийг мөрөөддөг байсан. Долдугаар сарын 20-ны өдөр дүүтэйгээ хамт энэ аяллаа хийнэ" хэмээн Жефф Безос Инстаграмдаа бичжээ.
Безост харьяалагддаг Blue Origin компани долдугаар сарын 20-ны өдөр New Shepard хөлгөөрөө тойрог замын нислэг үйлдэж, анх удаа зорчигч илгээх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ