Канад: Ислам шашинт гэр бүлийг зориудаар дайрч, амь насыг нь хөнөөжээ
2021-06-08

Канадын Онтарио мужид таван гишүүнтэй гэр бүлийг машинаар зориудаар дайрсан хэрэг гарчээ. Энэ хэргийн улмаас гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алдаж, нэг хүүхэд нь гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

DW агентлагийн мэдээлснээр, мусульман гэр бүлийнхнийг машинаар дайрсан эр шашнаар ялгаварлан гадуурхах үзлийн улмаас энэ хэргийг үйлдсэн гэж Онтарио мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

"Энэ бол урьдчилан төлөвлөсөн, үзэн ядалтаас үүдэлтэй зориудын хэрэг байсан гэдгийг нотлох баримт бий. Хохирогчдыг исламын шашинтай учраас золиос болгон сонгосон гэж бид үзэж байна" хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

Цагдаагийнхны мэдээлснээр, хэргийн сэжигтэн нь 20 настай Натаниель Вельтман гэх эр бөгөөд хэрэг болсны дараа түүнийг баривчлан саатуулж, хүндрүүлэх нөхцөлтэйгээр, дөрвөн хүний амь нас хөнөөсөн, нэг хүний амь насанд халдахыг завдсан хэргээр буруутгаж байгаа аж. Түүнчлэн алан хядах ажиллагаа үйлдсэн гэж буруутгах асуудлыг хэлэлцэж байгнаа юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийн улмаас өрхийн тэргүүн 46 настай эр, түүний 45 настай эхнэр, 15 настай охин, 74 настай ээж гэсэн дөрвөн хүн амиа алджээ. Харин есөн настай хүү нь хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн, гэхдээ гэмтэл нь амь насанд аюулгүй гэж эмч нар үзсэн байна. Хэвлэлийнхний мэдээлснээр, энэ гэр бүл 14 жилийн өмнө Пакистанаас цагаачлан иржээ.

 

Болсон хэргийн дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Твиттер хуудсандаа "ихэд цочирдсон" талаараа бичсэн байна. Мөн "манай нутагт исламыг үзэн ядах хандлага байх газаргүй" хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Тэнэг
2021-06-08
Эргүү шашин. Дүрдээ итгэцэн хогууд. Тэхдээ хүн алах хэмжээнд үзэн ядна гэдэг нь өөрөө өвчин юм.
2021-06-08
Харин нөгөө талд энэ муу онигор хужааг дайрч алах юм сан гээд нэг чам шиг тэнэг лал, эсвэл загалмайтан үзэн ядаад сууж байгаа даа.
2021-06-08
хуц:
Энэ муухай мусилман шашинтай хүн хогнуудыг алсан хүнийг шийтгэх биш шагнаж байх хэрэгтэй байгаа юм.
2021-06-08
Мөнхжаргал:
Тэнэг
Харин нөгөө талд энэ муу онигор хужааг дайрч алах юм сан гээд нэг чам шиг тэнэг лал, эсвэл загалмайтан үзэн ядаад сууж байгаа даа.