Безостой хамт сансарт нисэх эрхийн төлөө үнэ хаялцаж байна
2021-06-09

Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос ирэх сард өөрийн хөлгөөр сансарт нисэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Жефф Безос дүүтэйгээ хамт сансарт нисэх энэ аялалд багтах өөр нэг эрхийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. 

 

РГ агентлагийн мэдээлснээр, тэрбумтан Жефф Безосын нисэх New Shepard сансрын хөлөг дэх суудлын төлөөх дуудлага худалдаанд 143 орны 6000 орчим хүн оролцож, сансарт нисэх эрхийн төлөө 3.5 сая долларыг амалсан талаар дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдээлсэн байна. 

 

Сансрын  Blue Origin компанийн онцолсноор одоогоор санал болгосон хамгийн өндөр үнэ нь 3.5 сая доллар байгаа гэнэ. Дуудлага худалдаа зургадугаар сарын 12-ны өдөр цахимаар болох бөгөөд өнөөдөр дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах, бүртгүүлэх сүүлийн өдөр аж. 

 

Дуудлага худалдааны ялагч нь Blue Origin  компанийг эзэмшигч, бизнесмен Жефф Безос болон түүний дүү Марк нарын хамт долдугаар сарын 20-ны өдөр сансарт нисэх юм. 

Shuud.mn
Сонин хачин