Энэтхэгт барилга нурж, 11 хүн амиа алджээ
2021-06-10

Энэтхэгийн Мумбай хотод лхагва гарагийн орой дөрвөн давхар барилга нурж, олон хүн амиа алдсан талаар India Today мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, байшин нурах үед дотор нь олон хүн тэр дундаа хүүхдүүд байсан гэнэ. Байшин нурсны улмаас 11 хүн амиа алдаж, долоон хүн хүнд гэмтжээ. 

 

Аврагчид нуранган доороос 15 хүнийг эсэн мэнд гаргаж авсан бөгөөд аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгт олон өдөр аадар бороо орсон нь барилга нурах шалтгаан болсон байж болзошгүй гэж нутгийн эрх баригчид үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин