Мьянмярт цэргийн онгоц осолдож 12 хүн амиа алджээ

img

Пүрэв гарагт Мьянмарын Мандалай хот орчимд  цэргийн онгоц осолдож 12 хүн амиа алдсан талаар Ройтер мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцонд 14 хүн зорчиж явсан бөгөөд цаг агаар муу байсан тул онгоц осолдсон байна. Одоо ослын газарт аврах ажиллагаа явагдаж байгаа, хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Синхуа мэдээлсэн байна. 

 

Харин Мьянмарын Миззима сайт Фейсбүүк хуудсандаа мэдээлэл оруулахдаа Нейпьидо нисэх буудлаас хөөрсөн онгоцонд ердөө 12 хүн байснаас найм нь нас барсан гэж онцолжээ. Миззима сайтын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид байсан гэх ч энэ мэдээлэл баталгаажаагүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ