Владимир Путин У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан утас илгээсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"Санал хураалтын дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг нотлон харууллаа. Төрийн тэргүүний хувиар Таны хийх ажил Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна" хэмээн баярын цахилгаанд өгүүлжээ.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг тодруулах бүх нийтийн сонгууль зургадугаар сарын есний өдөр болсон. Энэ сонгуулиар Монгол Ардын Намын дарга, ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ