COVID-19: Хятад долоо дахь вакцинаа бүртгэлээ

COVID-19-өөс сэргийлэх долоо дахь вакцинаа Хятад улс бүртгэсэн талаар Жэнминь жибао мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ вакциныг Юньнань мужийн Куньмин дэх Хятадын анагаах ухааны академийн дэргэдэх Анагаахын биологийн хүрээлэн бүтээсэн байна.
Вакциныг 2-4 долоо хоногийн зайтай хоёр тун тарих аж. Эмнэлзүйн туршилтаар энэ вакцин аюулгүй, дархлаа үүсгэх чадвар нь өндөр гэдэг нь батлагджээ.
Шинэ вакциныг жилд 500 саяас нэг тэрбум тун үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Жэнминь жибао мэдээлсэн байна. Энэ вакцин Хятадын боловсруулсан долоо дахь вакцин болсон бол Хятадад албан ёсоор бүртгэгдсэн тав дахь идэвхгүйжүүлсэн вакцинд тооцогдож байгаа юм. Өмнөх дөрвөн, идэвхгүйжүүлсэн вакциныг Синофарм групп, Синовак Биотеч, Шэнжэн Кантай компаниуд боловсруулан гаргаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ