Байден Британийн Ерөнхий сайдад унадаг дугуй бэлэглэжээ
2021-06-11

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Долоогийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Британид айлчилж байна. 

 

Тэрбээр энэ үеэрээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж, Америкт үйлдвэрлэсэн унадаг дугуй, дуулга бэлэглэсэн талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. Унадаг дугуй болон дуулгыг Филадельфи хотын гэр бүлийн бизнес болох Bilenky Cycle Works компани захиалгаар гүйцэтгэсэн байна. Филадельфи хот Байдены төрөлх муж болох Пенсильванид оршдог юм. 

 

Цагаан ордны мэдээлснээр, бэлгийг нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон сонгосон бөгөөд хоёр төрийн тэргүүн хоёулаа дугуйн спорт сонирхдог тул ийм бэлэг бэлджээ. Америкийн Ерөнхийлөгчийн бэлэгний хариуд Жонсон  Эдинбург дахь Фредерик Дугласын хөргийн гэрэл зургийг Байденд, харин гэргийд нь Дафна Дю Морьегийн романы анхны хэвлэлийг бэлэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, өнөөдөр Их Британид Долоогийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэнэ. Энэ уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцох бөгөөд энэ нь түүний төрийн тэргүүний хувиар хийж буй анхны гадаад айлчлал юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин