ВИДЕО: Хонконгт хүн дүрст робот эмнэлгийн ажилд тусална
2021-06-11

Хонконгт эмнэлэгт ажиллах хүн дүрст робот бүтээсэн талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хиймэл оюун ухаан бүхий Грейс сувилагч коронавирусийн цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээгджээ. Грейс робот мэдээлэл өгөх, эмнэлгийн ажилтнуудад туслах чадвартай гэнэ. 

 

Роботыг Хонконгийн Hanson Robotics компани бүтээжээ. Робот зохион бүтээгчдийн өгүүлснээр, Грейс путунхуа, кантон аялга болон орос хэлээр ярих чадвартай бол хүн төрхтэй байгаа нь өвчтөнүүдтэй харилцахад дэмжлэг болох гэнэ. 

 

Ирэх оноос энэ роботыг Хятад, Хонконг, Япон, Өмнөд Солонгост олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг
2021-06-11